Эцэг эхчүүдэд Хичээлийг үр ашигтай хийх 3 үндсэн нөхцөл байдаг. 1. Эрүүл ахуй: Хичээл хийхэд хамгийн эхлээд эрүүл биетэй байх хэрэгтэй.Иймд хүүхдийнхээ эрүүл мэндэд анхаарч эрүүл хүнс хэрэглэж, хангалттай сайн унтаж, биеийн тамир, спортоор хичээллэж биеийн амар тайван байдлыг хангаж өгсөн байх хэрэгтэй. 2. Хичээл хийх дур сонирхол: Дургүй хоолоо дахин дахин идэж чаддаггүй шиг хичээл хийх дургүй хүн удаан сууж хичээл хийж чаддаггүй. Хичээл хийх дуртай байх хамгийн чухал алхам нь тодорхой бөгөөд үнэнд нийцсэн зорилготой байх явдал юм. Өөрөөр хэлбэл “ яаж хичээл хийнэ” гэж бодохоосоо өмнө “яагаад хийх хэрэгтэй билээ” гэдэг асуултад хариулах хэрэгтэй.Хичээл хийх нь таны хүүхдийн хувьд ямар нэгэн үнэ цэнэ, утга учир илэрхийлж байвал хичээл хийх нь хүүхдийн чинь утга төгөлдөр бөгөөд хийх дуртай үйл ажиллагаа байж болно. 3. Хичээл хийх аргыг мэдэх: Хичээл хийх арга барилын хувьд дараах 4 үндсэн тулгуур ойлголтыг мөрдлөг болгох ёстой. § Урьд өмнөөс юу ч бодохгүй байх § Хийх хичээлээ тохирох хэсгүүдэд хуваах § Хамгийн хялбар, сурахад амар хэсгээс эхлэх § Сурсан зүйлээ дахин давтаж байх |