Математик /3-р ангийн суралцагчдад/
Зөрөө тооцох бодлого:
Тахиа туулайны толгой нийлээд 28, хөл нь 72 бол хэдэн тахиа 8 хэдэн туулай байсан бэ?
Бодолт: Бүх амьтныг тахиа байсан гэж сэтгэвэл:
1.28 х 2 = 56 хөл байх ёстой.
2.72 – 56 = 16 хөл илүү.
3.1 туулай, 1 тахианы хөлний тооны зөрөө:
4 – 2 = 2 4. Туулайны тоо: 16 : 2 = 8
5.Тахианы тоо: 28 – 8 = 20
Бие дааж бодох бодлого:
1.Галуу шувуу, гөлөгний хөл нийлээд 112, толгой нь 38 байв. Хэдэн шувуу, хэдэн гөлөг байсан бэ?
2.Тагтаа ба хурганы толгойн тоо 36, тэдний хөл нь нийлээд 72 бол хэдэн тагтаа, хэдэн хурга байсан бэ?
3.30м торго, 40м цэмбэ нийлээд 80000 төгрөг, 1м торго, 1м цэмбэнээс 2 дахин илүү үнэтэй бол тус бүр ямар үнэтэй вэ?
Амжилт хүсье!