2011-04-03
Монгол хэл/12 жилийн III анги/


Монгол хэлний бүтээлч чадвар хөгжүүлэх дасгал.
Хувилбар 1.   Хиаг
      Хиаг өвс бол дэнж болон эрдүү газар ургадаг учир түүнийг эр өвс буюу хиаг гэдэг. Хиаг нь шим тэжээл сайтай халуун чанартай амтлаг ургамал. Хиаг ширүүн хурц ирмэгтэй, өндөр өтгөн ургадаг. Хиаг нь олон салаа үндэстэй газрын хөрсийг хавж ургадаг.
1.эхэд юуны тухай өгүүлсэн байна вэ?
2.Хиаг ямар газар ургадаг вэ?
3.Хиагийг яагаад эр өвс гэж нэрлэсэн бэ?
4.Дараах асуух үгсийн оронд хиагны 5 шинжийг олж нөхөж бичээрэй.
1. ямар                                                        а. Шим тэжээл сайтай
2. ямар                                                        б. амтлаг
3.ямар                      Хиаг                           в. ширүүн
4. ямар                                                        г. хурц
5. ямар                                                        д. Халуун чанартай
5.“Хиаг” нь олон салаа үндэстэй газрын хөрсийг хавж ургадаг” гэсэн өгүүлбэрийг ойлгоод зурж үзүүлээрэй.
  
Хувилбар 2
Дараах өгүүлбэрүүдийн цэгийн оронд утга санаанд тохируулан хүн, юм, үзэгдлийг заасан үгсийг нөхөж бичээрэй.
1.Бяцхан цагаан ботго ээжийгээ хүлээж ядан гадсаа тойрон буйлна.
2.Халуун наранд шараад ам цангаад байна гэхэд Сувдаа гэр рүүгээ гүйв.
3.Нэгэн алаг шаазгай өндөр модны мөчир дээр суугаад сэргэлэн дуугаар шулганаж байв.
(Нөхөх үгс ботго, шазгай, наранд)
бие дааж хийх даалгавар: (Нөхөх үгс: шувуу, салхи, нохой, хулганууд, эзэн, бөх)
4.Хаврын урт өдөр сэвэлзүүр . . . . . модны мөчрийг хөдөлгөх төдий сэрчигнэнэ.
5.Бор . . . . энд тэнд жиргэхэд нэг л таатайхан.
6.Энх өвөөтэйгөө зурагтаар . . . . . барилдахыг харж суув.
7.Төрсөн өдрийн . . . . . бол төрүүлсэн ээжийн баяр гэж Бөөмбий хэлээд бүхнээс түрүүн ээжийгээ тэврэн үнсэж гэнэ.
8.Алаг . . . . намайг өмөөрөх мэт Дамдин ахыг боргоон хуцлаа.
9.Жижигхэн . . . . . нүх нүхнээсэ цухуйн час час хийнэ.

Бичсэн: Санаа зөв бол заяа зөв | цаг: 22:19 | Хичээл 1
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax