2011-03-17
Зөвлөгөө/хүүхдийг уншуулж сургах аргаас/

Хүүхдийг уншуулж сургах
Бэлтгэл цагийн сургалтын үед суралцагчдад олгох үг ярианы хөгжил, тогтоох чадвар, анхаа­рал төвлөрөлт, сонсох чадварыг хөгжүүлэж суралцагчдыг жинтэй сайн бэлтгэж авбал цашид цагаан толгойн үед амжилттай сайн уншиж сургахад багш, суралцагч, эцэг эхчүүдийн хэнд нь ч төвөг учрахгүй байх боломж байна.

 Үүний тулд багш юуг  анхаа­рах  вэ?

Бага  насны  хүүхдийн   онцлог   шинж  нь  тогтоох  чадвар,  ажиглах  чад­­вар  сайн  боловч  түргэн  март­даг. Иймд Монгол хэлний хи­­чээ­лийн эхний бэлтгэлийн үед    онь­­­со­­го, зүйр  үг, шүлэг,  үлгэр   тог­тоол­­гох,  олон  зүйлийг  ажиглуулах,   санал  бодлыг  нь  сонсож, чөлөө­тэй  яриулж сургах нь чухал  бо­лох  нь  ажиглагдлаа.Үсэг үзэхийн өмнөх бэлтгэл цагийн тоо нэмэгдсэнтэй холбогдон багш олон  төрлийн  сэдэвт  зургуу­дыг   харж  яриулах  ба  түүнээс  үг, өгүүлбэрийн   ялгааг  таниулан,   мэ­дүү­лэх  нь  чухал  юм.        Үсэг үзэж, уншиж  эхлэхээс  өм­нө  хүүхдэд   авиаг маш сайн сонс­гож, сонсголын чадварыг хөгжүүл­сэн байх хэрэгтэй.                 Иймд   бэлтгэл  үеийн   хичээ­лийн явцад үсгийг нэрээр нь  хэлж,  дармал дүрсээр нь тогтоо­вол  уншиж эхлэх үед хялбар дөхөм­тэй  байлаа .Үсгүүдийг нүдэлж тогтоох нь удаан хүүхдүүд анги тус бүрд  цөөнгүй байдаг. Миний ху­вьд ийм тохиолдолд тухайн үс­­гийг үгийн эхнээс урт эгшигтэй холбосон дуудлагаар тогтоолгох  нь амархан байх шиг санагдсан.Сур­­­галт нь аль болохоор амьдрал­тай ойр байх тутам тэдний хүлээн авах чадвар илүү байх нь ажиг­лагдсан. Уншуулж   эхлэх  үед   хүүх­дүүд   дармал  үсгээ  нүдэлж   нэрийг  нь   хэлж  сурсан байх   учир   авиа таниулах үед  зөвхөн  үсэгний  авиа   дуудлага   ямар  болохыг   сон­соод,  хэлж сураад эгшиг үсгүүд­тэй ний­лүүлж   үе, үг   бүтээж   ун­­ших болно.        Хүүхдэд зөвхөн үсэг нүдлүүлж, холбон уншуулахыг урьдал бол­гохоос өмнө тэдний сонирхлыг тө­рүү­лэхүйц, тоглоомын хэлбэрийг өргөн ашиглан уншиж, бичиж сурах хүслийг төрүүлэх, Төрөл бүрийн бүтээлч дасгал, тоглоомыг сургалтандаа өргөнөөр ашиглах шардлагатай болсон байна.Бага  насны  хүүхдийг уншуулж, бичүүлж сургахад аль  болох   амар   хялбар  аргаар   богино  хугацаанд   уншиж   сурах   арга  барилд   сургах нь   чухал  юм.Уншуулж  сургахад анхаарах   зүйл  нь   бидний ярианы хэллэг  нь   уншиж  байгаа аргатай зохиц­сон  байх нь нэг онцлог.Мөн уншиж сурч эхлэх үед ун­шиж байгаа үе,  үг  нь  бүгд утгатай    байна.

Уншиж  буй   үе  нь   хэлний  зүйн   зад­лан  ялгалд  ордог   дагавар,   нөх­цөл  байвал үг бүтээж уншихад   амар­хан  байх  ба ярианы хэллэг­тэй  адил  байхын зэрэгцээ   монгол  хэлний үг  зүйн   задлан  ялгал   хийх,   цээж  бичигт сургахад   маш  дө­хөм  байдаг.

Багш бид өөрийн дадаж хэвш­сэн, арга зүйнхээ зэрэгцээ орчин үед шаардагдаж буй эрэлт хэрэгцээг анхааран, суралцагчдын­хаа эрх ашиг, эрэлт хэрэгцээг хан­гахуйц сургалтыг зохион байгуулах шаардлагатай болсон байна.

Бичсэн: Санаа зөв бол заяа зөв | цаг: 21:32 | СХЗөвөлгөө
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax